no image
“МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулна.
2019-3-14
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
“Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд үйл ажиллагааг нь сурталчлах, харилцан туршлагаа хуваалцаж бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нь сайжруулах зорилгоор Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн хээрийн сургалтын талбайд зохион байгуулж буй тус тэмцээнд 8 байгууллагын 10 тасаг, хамт олон оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд энэхүү тэмцээн ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна. Тэмцээнд оролцож буй баг тамирчиддаа амжилт хүсье.