no image
“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ӨӨР  ЖАРГАЛАНТ СУМАНД 2142 МОД ТАРЬЖЭЭ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу жил бүрийн 5, 10-р сарын хоёрдугаар долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тогтоосон байдаг. Энэ намрын бүх нийтээр мод тарих өдөр 10-р сарын 12-ны өдөр тохиож, Жаргалант сумын хэмжээнд 43 байгууллагын 921 хүн тус сумын 2019 оны ойжуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрууд болох Буянт голын Их, Бага гүүрийн дунд болон "Ногоон-поспорт, Ногоон-төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд нийт 2142 улиас, бургас тарьсан байна. Шинээр суулгасан моднуудын усалгаа, арчилгааг Жаргалант сум хариуцан ажиллах юм. Өнгөрсөн хаврын мод тарих өдрөөр Ховд аймгийн 17 суманд нийтдээ 13000 гаруй мод тарьсан бөгөөд тэдгээрийн 80 гаруй хувь нь ургасан талаарх судалгааг аймгийн БОАЖГ-аас гаргажээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мод тарих ажилд оролцоогүй ААН, байгууллагууд хуулийн дагуу мөнгөн торгуулийг "Хотын хөгжлийн төлөө сан"-д тушааж байгаа аж.