
Энэхүү аян нь нэг байгууллага нэг өрхийг сонгож аваад тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой юм. Мөн нийгмийн салбарын удирдлагууд Соёл урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
