no image
“Алтайн уулын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны ОУ-ын хуралд оролцов
2025-5-23
noimage
May be an image of 7 people and text

 

Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтарсан санаачилгаар 2003 онд “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөл байгуулсан. Монгол улс, ОХУ, БНХАУ, Казахстан улсын Алтайн уулсыг дамжсан бүс нутгийн муж, аймаг, бүгд найрамдах улсуудын төлөөллийг оролцуулсан хурал, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Өмнөх хуралдааныг 2023 онд Баян-өлгий аймагт зохион байгуулсан. Тэгвэл энэ удаагийн хуралдааныг энэ оны тавдугаар сарын 19-21-ний хооронд БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагт зохион байгуулав. 

 

May be an image of 5 people and text that says "T 夏"

 

Дээрх дөрвөн улсын 10 муж, аймаг хотоос зорьж ирсэн 230 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн арга хэмжээг “Алтайн уулын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны Олон улсын хурал” сэдвийн хүрээнд явууллаа. 

 

May be an image of 2 people, dais and text

 

Хуралд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг оролцоод ирлээ. Хурлын нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр: “Ховд аймгийн хамтын ажиллагаа”-ны чиглэлээр илтгэл танилцуулав. Илтгэлд: Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсын 10 муж, аймаг, хотын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ хуудас нээхэд “Алтай бидний нийтийн гэр” ОУ-ын зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж буй арга хэмжээ чухал үр дүнгээ өгнө гэдгийг онцоллоо. 

 

May be an image of 3 people, dais and text

 

Энэ үеэр БНХАУ-ын ШУӨЗОрны Ардын Засгийн газраас Ховд, Увс, Баян-өлгий болон бусад улсын нийт найман аймагтай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулав. Үүнээс гадна Ховд аймгаас: -Жаргалант сум /Ховд хот/ Цонж аймгийн Цонж хоттой, -Булган сум Цонж аймгийн Чита сумтай, -Цэцэг сум Цонж аймгийн Мулэй сумтай, -Мөст сум Алтай аймгийн Хөх тохой сумтай найрамдалт харилцаа тогтоож “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг үзэглэлээ. Мөн Булган суманд үйл ажиллагаа явуулж буй: -Х.Бат-амгалан захиралтай “Булган таван эрдэнэ” ХХК цагаан будааны импорт, газар тариалангийн чиглэлээр, -Б.Нямдаваа захиралтай “Интернэйшнл рөүд" ХХК дэд бүтэц, тээвэр зуучлалын чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

 

May be an image of 15 people, dais and text that says "ኢማማደል Алтай 不阿尔泰次区域国际合作会 ЫНЫн Алтайн энрлердин Уулын Дэд бус Международная гутгийн хамтын еж.укдроликау ажиллагааны конференциясы НЦИясы конференция суорегионального сотрудничества улсын хурал угАлтайскихгор 签署建立友好关系意向书 намерениях по установлению побратимских отношений Подписание протоколов Нехерсег наирамдалт Харилцааг Оаигуулах санамя бичигт гарынусэт гарын year узэглэх 20 ктайкаласт тай ШУ 2025年5月 2025年5月中国新疆.阿勒泰 中国新疆•阿勒泰 阿勒泰 2025 оны оны5-рс -р сар ХЯгалы ИНьжя Май года ITaii Clo КΗΡ"

 

 “Алтайн уулын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны Олон улсын хурал”-д оролцсон албаны төлөөлөл Боловсрол, эдийн засаг, хамтын ажиллагаа, аялал жуулчлал зэрэг дөрвөн салбар хуралдаанд оролцож мэдээлэл хийлээ. Улмаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Алтайн хүрээлэн буй дэд бүсийн олон улсын хамтын ажиллагааны хурал”-д оролцсон төлөөлөгчид БНХАУ-ын Алтай хотын Алтайн уулын эмийн ургамлын музей, Жун-Шань ундны усны үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

 

May be an image of 5 people, table, dais and text

 

May be an image of 15 people and text