no image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ховд аймагт ажиллав
2026-1-7
noimage
Хөдөө аж ахуй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан, ахлах мэргэжилтэн Б.Гантулга, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2025.12.23/ Ховд аймагт ажиллав. Ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажил болон тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцох зорилготой. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Аймаг, орон нутгийн зүгээс: -"Баруун бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн" байгуулах ажлыг Засгийн газрын хуралдаан болон Улсын Их Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж үйл ажиллагааг нь эхлүүлэх, -Эрдэнэбүрэнгийн услалтын системийг сэргээх, ТЭЗҮ хийх санхүүг шийдвэрлүүлэх, -Малын хүчит тэжээлийн бага оврын үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг санал хүсэлтийг уламжиллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжаваар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна Засгийн газрын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 56 дугаар тогтоолын хэрэгжилт, "Шинэ Ховдын үйлдвэр технологийн парк"-ын үйл ажиллагаатай танилцав.