.jpg&w=3840&q=100)

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүүгээр ахлуулсан Төр–Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хурал өнөөдөр /2026.2.4/ боллоо. Хурлаар Ховд аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, Улаан загалмайн гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тус хороо нь 2025 онд Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хүүхэд, залуус болон сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн зургаан зорилтын хүрээнд 50 гаруй арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай дүгнэгджээ. Харин энэ онд 4 зорилтын хүрээнд нийт 25 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус хуралд холбогдох төрийн байгууллагууд болон Улаан загалмайн хорооны төлөөлөл оролцов.