
Үүний дараагаар Манхан сумаас 50 орчим тэмээн жингийн цуваа хөтлөн 100 гаруй километр нүүдэллэж ирсэн зургаан жинчин аймгийн төв талбайд ирж, тэмээнд ачаа тэгнэн нүүдэллэх эртний соёл уламжлал, ёс заншлын нэгээхэн хэсгийг олон нийтэд сурталчлан харуулсан юм.
Мөн Ховд аймгийн 13 угсаатны бүлгүүд өөр өөрсдийн цай чанах өвөрмөц арга, уламжлалт ёсоо танилцуулж, угсаатны соёлыг илтгэсэн язгуур урлагийн тоглолт сонирхууллаа. “Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд “Ховдын хөгжил” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байна.