2025-05-15
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нүүр
АЙМГИЙН ТУХАЙ
Танилцуулга
Түүхэн товчоон
Нээлттэй ховд хөтөлбөр
НУТГИЙН УДИРДЛАГА
Аймгийн ИТХ
Аймгийн ИТХ-ын дарга
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Аймгийн Засаг дарга
Аймгийн Засаг даргын орлогч
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
ЗДТГ-ын хэлтэс, нэгжүүд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийгмийн бодлогын хэлтэс
Цэргийн штаб
Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс
Бодлого чиглэл
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2023
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2024
Аймгийн стратеги төлөвлөгөө
Бусад
ОНӨААТҮГ
Бодлогын баримт бичиг
Аудитын зөвлөмж
Судалгаа, шинжилгээний ажил
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Дэд хөтөлбөрүүд
МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн
Боловсрол, эрүүл мэнд
Соёл урлаг, спорт
Хууль, эрх зүй
Бүтээн байгуулалт
Ил тод
Төсөв санхүү
2025 Иргэдийн төсөв
Худалдан авах ажиллагаа
Шилэн данс
Хөрөнгө оруулалт
Орон нутгийн төсөв
Улсын төсөв
Авлигын эсрэг үйл ажиллагаа
Авлигын эсрэг төлөвлөгөө
Авлигын эсрэг төлөвлөгөөний тайлан
Авлигын эсрэг сургалт сурталчилгаа
Нэгдье аян
Тусгай зөвшөөрөл
Санал асуулга
Эрх зүйн акт
Хууль
Захирамж
Албан даалгавар
Тушаал
Зөвлөлийн хурал
7043-1111 төвийн дүрэм журам, тайлан
ТАЗСЗ
Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
ТАЗСЗ-ийн тогтоол
Ерөнхий шалгалт
ТЖАХ-ийг шилжүүлэн ажиллуулах зар
2025 он зар
4 сар шилжүүлэх зар
2 сар
2 сар
1 сар
2024 он зар
8 сар
6 сар
3 сар
1 сар
Удирдах Албан тушаал
ТЖАХ-ийг шилжүүлэх зар
Шилжүүлэх зар (6 сар)
Шилжүүлэх зар (8 сар)
Шилжүүлэх зар 2024 1 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар №2
Шилжүүлэх зар 2024 5 сар
Шилжүүлэх зар 2024 6 сар
Шилжүүлэх зар 2024 10 сар
Шилжүүлэх зар 2024 11 сар
Тусгай шалгалт
Ёс зүйн дүрэм
Бусад
Стратеги
Салбар зөвлөлийн тайлан-2023
Холбоо барих
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа
2021-4-24
Цаг үеийн мэдээ
Өчигдөр /2021.04.23/ хуралдсан Монгол улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08 хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.04.24. 15:00-19:00 цагт/ аймгийн Онцгой комиссын хурал гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хурлаар “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний ажлын үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдсан цэргийн алба хаагчдыг хүлээн авах, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, аймгийн төвд хөл хорионд орсон сумдын иргэдийн судалгааг гаргаж хурдавчилсан оношлуураар шинжилгээ авч харьяа сум, орон нутаг руу нь гаргах зэрэг 13 асуудлыг хэлэлцэж холбогдох хуулийн заалт, гишүүдийн саналыг үндэслэн шийдвэр гаргалаа.
Ховд аймаг “Ковид-19”-ийн халдварын тархалт өндөртэй аймгийн тоонд багтаж байгаа. Өнөөдрийн /2021.04.24/ байдлаар халдварын батлагдсан тохиолдол 200 гаруйд хүрсэн ч эдгэрэлтийн хувь 63 хувьтай байна.
Сүүлийн өдрүүдэд батлагдаж буй халдварын тохиолдлууд хэдийгээр тусгаарлан ажиглах байранд хяналтад авсан иргэдээс илэрч байгаа ч тайвшрах болоогүй. Ялангуяа Зэрэг сум, тус сумын хөдөөгийн баг /БУРГАСАН/-ийн зарим иргэдээс халдвар илэрсэн учраас цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг илүү эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Аймгийн Онцгой комиссын зарим гишүүдэд хөдөөгийн 16 сумыг хариуцуулж Жаргалант сумаас орон нутаг руу явуулах иргэдийн судалгааг тухайн сумдын Онцгой комисстой хамтран 04 дүгээр сарын 25-ны 16:00 цаг гэхэд нарийвчлан гаргах, очоод заасан хугацаанд гэрийн ажиглалтад байх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг хатуу хяналтан дор нэг удаа хуваарийн дагуу гаргахаар болов. ХУРЛААС: -Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 104 дүгээр тогтоолыг баримтлаж Ховд аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг /улаан түвшин/-д шилжүүлсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгах, -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Жаргалант суманд хөл хорионд орсон хөдөөгийн 16 сумын иргэдээс хурдавчилсан оношлуураар "КОВИД-19"-ын халдварыг илрүүлэх шинжилгээг нэгдсэн журмаар авч, хариуг үндэслэн сум орон нутаг руу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нэвтрүүлж ажиллах, -Сум орон нутаг руу буцах иргэдээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авах түр цэгийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор байгуулж шинжилгээ өгч байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, хяналт тавьж ажиллах, -Сум орон нутагтаа очсон иргэдийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар батлагдсан түр журам, зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиулж 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад хяналт тавьж ажиллах, -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 00:00 цаг хүртэл хугацаанд согтуурлах ундаа худалдан борлуулахыг хориглох тухай аймгийн Засаг даргын хэм хэмжээ тогтоосон захирамж гаргаж ажиллах, -БОЭТ-ийн Халдвартын тасаг болон Хүүхдийн эмнэлэгт “КОВИД-19”-ын халдвартай иргэдийг тусгаарлан эмчилж байгаатай холбогдуулан уг обьектоос гарч байгаа бохир усны суваг, шуудуунд мэргэжлийн байгууллагатай хамтран зохих журмын дагуу ариутгал халдаваргүйтгэл хийж, шугам сүлжээ задарсан тохилдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах, -Улс орны бүтээн байгуулалт, дэд бүтэц, уул уурхай, экспорт, импорт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар болон хойшлуулшгүй төрийн албаны томилолтоор явж буй ажлын хэсэг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, -Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн засвар үйлчлилгээ, шуурхай ажиллагааны ээлжийн ажилтнуудын ээлжийг солих үйл ажиллагааг судалж холбогдох журам, зааврын дагуу хяналтын цэгээр нэвтрэх зөвшөөрөл олгож ажиллах, -Ховд аймгаас Улаанбаатар хот дахь Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Хилийн цэргийн 0151, 0165, 0214 дүгээр анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангиудад 2020 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдан, хугацаа нь дуусгавар болж бэлтгэлээр халагдаж байгаа дайчдыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүлээн авах, сумдад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж ажиллах, -Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Жаргалант сумаас гарч Буянт, Ховд, Мянгад сумдын нутаг дэвсгэрт ногоо тарих тариалчдыг талбай дээрээ 14 хоногийн хугацаанд байрлах /хэрэглэх хүнстэй/ нөхцөлтэйгөөр гаргах арга хэмжээг авч ажиллах, -Албан томилолт, хүндэтгэн үзэх шалтгаан /буяны ажил, эмчилгээ/ -аар Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах иргэдээс аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын зөвшөөрлийг үндэслэн “КОВИД-19"-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч ажиллах зэрэг 17 гаруй заалт бүхий тогтоол, шийдвэр гаргаж чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын дарга нар, сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар боллоо.