no image
Аймгийн Онцгой комисс хуралдав
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

Өнөөдөр /2026.01.30/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Гишүүдийн 95 хувийн ирцтэйгээр хуралдсан тус хурлаар төв суурин газрын болон хөдөө аж ахуйн өвөлжилттэй холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэв. Тодруулбал, хурлаар: Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн нөхцөл байдал Цаг агаарын урьдчилсан төлөв Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, өвс тэжээлийн талаарх мэдээллийг тус тус сонслоо. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ховд аймгийн хэмжээнд 3.2 сая орчим толгой мал өвөлжиж байгаа бөгөөд он гарсаар 495 толгой мал хорогдсон байна. Өвөлжилтийн нөхцөл байдал одоогоор хэвийн байгаа аж. Аймгийн 17 сумаас 9 сум нь сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ хэрэглэж эхэлжээ. Урьдчилсан байдлаар энэ хавар 1 сая гаруй эх мал төллөх мэдээтэй байна. Цаашид хоёрдугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол гурав, дөрөвдүгээр сард олон жилийн дунджийн орчимд байх төлөвтэй. Харин хур тунадас эдгээр саруудад олон жилийн дунджийн орчимд орох төлөв ажиглагдаж байгаа тул цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад хаваржилт хүндрэх эсдэл харьцангуй бага гэдгийг онцоллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргын нөөцөд байгаа 13,910 пресс өвсийг нэг бүрийг нь 6,000 төгрөгөөр, мөн өнгөрсөн жилийн өнжмөл 2,500 пресс өвсийг 4,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс 50 хувь хямдруулан малчдад олгохоор шийдвэрлэлээ. Мөн хурлаар “Шим Ус” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн бохир усны хоолой хөлдөж, задарч гэмтсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардлын тооцоо, тайлан Аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрын албан бичгүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.