no image
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10-р сарын 15-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Ховд аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, нарийн бичгийн дарга, 9 гишүүнтэйгээр шинэчлэн баталсан байна. Салбар зөвлөлийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, нарийн бичгийн даргаар ТЗУХ-ийн Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжагаа нар томилогдсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл өнөөдөр /2019.10.17/ анхдугаар хурлаа зохион байгууллаа. Хурлаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн тогтоол, Салбар зөвлөлийн ажиллах журмыг танилцуулав. Мөн -Төрийн албаны Ерөнхий шалгалт зохион байгуулах салбар комисс байгуулах, -Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс байгуулах, -Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.