no image
Аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
2021-3-30
noimage
Цаг үеийн мэдээ
Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын 3 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдын ойрын хавьтал болох нийт 57 иргэнийг олж тогтоон тусгаарлаад байна. Энэ орой /2021.03.30/ 20:00 цагийн орчимд эхний ээлжийн 28 хүний PCR шинжилгээний хариу гарна гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүү ярьлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2 захирамж, Жаргалант сумын Засаг даргын 2 захирамж нийт 4 захирамж гарган хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.