
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг Ховд аймагт энэ сарын 13-16-ны өдрүүдэд явагдаж дууслаа. Улсын үзлэг: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Байгууллагын архивын үйл ажиллагаа Албан хэрэг хөтлөлт гэсэн 3 чиглэлийн хүрээнд зохион байгуулагдаж, аймгийн Засаг даргын Тамгын газар сайн үнэлгээтэй дүгнэгдэв. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр цаашид хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Улсын үзлэгийн төв комиссоос томилогдсон Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Улсын ахлах байцаагч Б.Цэндсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны Улсын үзлэгийг орон нутагт зохион байгуулсан юм.