
Ийнхүү туулах чадвар сайтай авто машинтай болсноор халдварт өвчнийг илрүүлэх, тархалтыг зогсоох, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах боломж нөхцөл бүрдэж байгааг тус байгууллагын хамт олон хэлж байна.
Мөн энэ үеэр “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн 2 сая 764 мянган төгрөгийн санхүүжилтээр нүдний шил, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн комбинзон зэрэг 10 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.