no image
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцлээ
2022-3-29
noimage
Цаг үеийн мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэцийн асуудлыг хэлэлцлээ. Уулзалтад аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Залуу инженерүүдийн холбоо зэрэг холбогдох 18 байгууллагын төлөөлөл 20 гаруй хүн оролцов.  Энэхүү уулзалтаар аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар 2022 онд хийх ажлын төлөвлөлт, ХБХХ төслийн зүгээс 2022 онд хийх ажлын төлөвлөгөө, 2022 онд Ховд аймагт хүртээмжийн үнэлгээг хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлэх явдал чухал. Иймээс холбогдох хууль стандартын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дэд бүтцийн хүртээмжтэй орчинг бүрдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх шийдвэр гаргагчид төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээлэв. Уулзалтыг Ховд аймгийн ЗДТГ, НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хамтран зохион байгууллаа.