no image
Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан өндөрлөлөө
2020-11-28
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Аймгийн ИТХ-ын хурлын 2 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр баталсан 5 асуудлын нэг нь 2020 оны төсөв батлах тухай 10/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж батлах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл COVID-19 цар тахлын халдварын үед хөл хорио тогтоох магадгүй хүнсний хомсдол үүсэж болзошгүй учраас тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төсөв /457,3 сая/ батлах хэрэгцээ шаардлага байгаа юм. Тиймээс энэ асуудлыг 2 дугаар хуралдаанаар хэлэлцэн, төлөөлөгчдийн саналыг тусгаж тогтоолын төслийг баталлаа.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нийт төлөөлөгчдөдөө хандаж хэлсэн үгэндээ: Юуны өмнө аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, "Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталсан нийт төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирэх жилүүдэд Ховд нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө улс төржиж биш хөгжилд түүчээлэн өөрийн мэргэжил, ажлын дадлага туршлагаа дайчлан хичээл зүтгэл, санал санаачилга гарган хэн хүнтэй хамтран ажиллах болно. Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэг, олон талаас нь шүүн хэлэлцэж, баталж өгсөн нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлж, хамтын ажиллагаандаа амжилт хүсьe гэлээ. Үүний дараагаар Хуралдааныг хааж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэллээ. Тэрбээр:Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны зарчим, удирдлагын тогтолцоо, эрх хэмжээний хүрээнд нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал бодлоо уралдуудлан, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж асуудлуудыг хамтдаа шийдэн, хуралдаандаа ажил хэрэгчээр оролцсон нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье. ”COVID-19 цар тахлын халдварын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед анх удаа “ЦАХИМ”- аар зохион байгуулсан хуралдаанд төлөөлөгчид идэвх санаачилгатай оролцож, олон чухал санал гарган Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан нь орон нутгийн хөгжилд чухал үр дүнгээ өгнө” гэж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэ удаагийн хуралдаанд 15 төлөөлөгч танхимаар, 25 төлөөлөгч цахимаар оролцлоо. Дараагийн буюу аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар товлоод байна.