no image
ХАА-н салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
2019-3-25
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2018 онд хийсэн ажлын үр дүн, 2019 онд хийх салбарын ажлын зорилтоо тодорхойлох, сумдын ХАА-н тасагтай 2019 онд ажиллах үр дүнгийн гэрээ байгуулах зорилгоор аймгийн ХХААГ-аас салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтыг энэ сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, ХОХБТ-ийн хэлтэс, аймгийн ХХААГазар, аймгийн Бэлчээр, ашиглагчдын холбоо, Ховд аймаг дахь Мерси кор ОУБ, Сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд гээд 40 гаруй хүн хамрагдаж байгаа юм. Өнөөдөр эхэлсэн сургалт, зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож ХАА-н салбарт баримталж буй бодлого, хийгдэж буй хөрөнгө оруулалт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Мал аж ахуй, туслах аж ахуй, газар тариаланг ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор болгон хослон хөгжүүлэх аймгийн “АГРО ПАРК” хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын төсөвт 1,2 тэрбум төгрөг тусгасан бол аймгийн зүгээс “ГАЗАР ТАРИАЛАН” дэд хөтөлбөр, “БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР”, “ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” зэргийг боловсруулан батлуулах ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, дэвшилтэд техник технологи, инновацийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Энэ үеэр Мянгад суманд өсгөн үржүүлж буй Мянгад адууг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны тушаалаар “МЯНГАД ОМОГ”-оор баталгаажуулсан “БАТЛАМЖ”-ыг гардууллаа. Зөвлөгөөнд оролцогчдод ХХААХҮЯ, Аймгийн ЗДТГ, ХОХБХэлтэс, ХХААГ, Мэрси кор ОУБ, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, аймгийн МЭ газар, аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар, “Алтайн сүрлэг пирамид” ХХК-ны төлөөлөлүүд оролцож оролцогчдод ХХААХҮЯам болон аймгийн түвшинд авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгч байна.