
Өнөөдөр /2025.11.15/, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга, Намын дарга О.Цогтгэрэл, мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа нар Ховд аймагт ажиллалаа. УИХ-ын гишүүд орон нутагт ажиллах үеэрээ иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, иргэдийн санал, хүсэлтийг сонсов. Уулзалтын үеэр гишүүд УИХ-аар батлагдсан хууль тогтоомж, өргөн барьсан шинэ хуулийн төслүүд, зарим тогтоолын төсөл, түүний ач холбогдол болон цаашдын зорилт, мөн 2026 онд улсын төсвөөр Ховд аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар иргэдэд мэдээлэл өглөө. Иргэд уулзалтад идэвхтэй оролцож, орон нутгийн тулгамдсан асуудал, төр засгийн бодлого, шийдвэрийн талаар санал бодлоо илэрхийлж, гишүүдээс холбогдох тайлбар, хариултыг авсан юм.