
Энэ үеэр төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд нь E-Mongolia нэгдсэн системээр дамжуулан төрийн үйлчилгээг яаж авах боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар иргэд хаанаас ч түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа давуу талтай хэмээн албаныхан үзэж байна.
Мөн Ховд аймаг “Нэг цонх”-ны үйлчилгээг өргөжүүлэн “Үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулснаас хойш 6 байгууллагын 10 мэргэжилтэн 1 сарын хугацаанд 2200 иргэнд 37 төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэн ажиллажээ. Иргэн та e-mongolia.mn системээс гарч буй үйлчилгээг Жаргалант сумын ЗДТГ-ын 1 давхарт байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах боломжтой.
