no image
Хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
2026-1-13
noimage
Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас уламжлалын дагуу хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулав. Өнөөдөр /2025.01.12/ Галдан бошгот, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Нийгмийн бодлого хариуцсан орлогч М.Баярт, АИХ-ын депутат Ж.Даваабал болон албан байгууллагын дарга, эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцов. Цэцэг өргөсний дараагаар Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлж хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр арга хэмжээнд оролцсон удирдлагууд болон иргэдэд хандаж үг хэллээ.