no image
“БАДАМЛАХ ДӨЛ” ДУЛААНЫ СТАНЦ ТӨВ ДАМЖУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭГЭЭ ШИНЭЧИЛНЭ
2019-9-11
noimage
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
Сар хүрэхгүй хугацааны дараа дулааны станцууд айл өрх, албан байгууллагуудад 2019-2020 оны халаалт, дулаанаа түгээж эхлэнэ. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцаас 9-р сарын 5-наас 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр, 9-р сарын 4-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Анх 1986 онд ашиглалтад орсон дулааны станцын төв дамжуулах шугам сүлжээг бүрэн шинэчлэх төслийн нийт өртөг нь 1 218 345 789 төгрөг бөгөөд “Бадамлах дөл” ХХК өөрийн хөрөнгөөр “Хар тарвагатай” ХК, “Увс дулааны станц” ХХК, “Ирээдүйн энергийн систем” ХХК-иудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд: 1. “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцаас Тулгын 30 айлын орон сууцны уулзвар (8-р цэг) хүртэл хуучин Ф300 мм-ийн диаметртэй шугамыг Ф426 мм-ийн шугам болгож шинэчлэх 2. Тулгын 30 айлын орон сууцны уулзвараас (8-р цэгээс) дөрвөн 30 айлын орон сууцны өмнөх 10-р цэг хүртэлх хуучин Ф250 мм-ийн диаметртэй шугамыг Ф325 болгон шинэчлэх 3. Дөрвөн 30 айлын орон сууцны өмнөх 10-р цэгээс 3-р цэцэрлэгийн 13-р цэг хүртэлх хуучин Ф200 мм-ийн диаметртэй шугамыг Ф273 мм болгон шинэчлэх 4. Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ЦТП-ээс 10, 5-р цэг хүртэлх хуучин Ф150 мм-ийн диаметртэй шугамыг Ф219 мм болгон шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийт хосоороо 1500 метр буюу 1,5 км шугамыг шинэчлэх юм. "Дулаан дамжуулах төв шугам сүлжээг шинэчилснээр “Бадамлах дөл” дулааны станцаас халаалт дулаан авдаг ААН, байгууллагууд, айл өрхүүд стандартын дулаанаар хангагдах боломж бүрдэнэ" гэж тус станцын захирал Д.Сурмаажав төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр онцлон хэлсэн юм.