no image
МоЭнКо ХХК 30 мянган ширхэг амны хаалт хандивлалаа
2020-12-15
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Манай улсад "COVID-19" цар тахлын дотоодын халдвар нэмэгдсээр байна. Хэдийгээр Ховд аймагт вирусний халдвар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу анхаарлаа хандуулан ажилласаар байна.
Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хичээн ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж олон байгууллага, компаниас хандив өргөсөөр байна.
Өнөөдөр /2020.12.15/ МоЭнКо ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Онцгой комисст 30 мянган ширхэг амны хаалт, 200 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас хандивлалаа. Мөн Дарви сумын хяналтын постод 40 тн нүүр олгосон байна.