НҮБ-ын Хүн амын сан, Люксенбургийн Засгийн газар, Монгол Улсын ЭМЯам хамтран “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн III-р үе шатыг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд өнөөдөр Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын Төрөх тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний өрөөтэй холбогдох яаралтай тусламжийн зайн оношлогооны
Ийнхүү сүүлийн үеийн дэвшилтэт технологийн зайн оношлогооны төхөөрөмжтэй болсноор алслагдсан аймаг, орон нутагт амьдарч буй эх, нярайн биеийн байдал хүндэрсэн тохиолдолд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хоногийн 24 цагийн аль ч үед ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн 3 дахь шатлалын зөвлөх эмч нартай холбогдон оношлогоо, эмчилгээний зөвлөгөө, мэдээлэл авах боломж бүрдэж байгаа юм.
Ийнхүү зайн оношлогоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна.