
БОАЖЯ, БШУЯ, ШХА-аас хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төсөлд Жаргалант сумын ерөнхий боловсролын 1,2 дугаар сургууль, Мөнххайрхан, Буянт сумын сургуулиуд хамрагдсан байна. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль “Цахим сургалт-Чанартай боловсрол”, 2 дугаар сургууль “Ухаалаг хэрэглээ зөв хэмнэлт”, Буянт сумын сургууль “Урлахуйн ертөнц”, Мөнххайрхан сумын сургууль “Судалъя, шинжилье, суралцъя, хөгжье” гэсэн төслийг ажмлттай хэрэгжүүлжээ.