no image
Ваньюань групп ингэний сүүний үйлдвэр байгуулахаар судалж байна
2026-2-25
noimage
Хөдөө аж ахуй

 

БНХАУ-ын Алтай аймгийн “Шиньжяны Ваньюань Биотехнологийн групп” Ховд аймагт ингэний сүүний үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан тус группийн ерөнхий захирал Чен Ганлянаар ахлуулсан ажлын баг орон нутагт ажиллаж байна. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Ховд аймгийн Үйлдвэр технологийн парктай танилцаж, үйлдвэр байгуулах боломжит газар, инженерийн дэд бүтцийн талаар орон нутгийн холбогдох албаныхантай санал солилцоо. Урьдчилсан байдлаар үйлдвэрийг Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байгуулахаар төлөвлөж байна. Цаашид төслийн нарийвчилсан судалгаа хийж, хамтын ажиллагааны дараагийн шатны хэлэлцээрүүд үргэлжлэх юм. Ховд аймаг тэмээн сүргийг өсгөн үржүүлэх бодлого баримталж буй бөгөөд уг төсөл нь түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, малчдын ашиг, орлогот эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг талууд онцолсон юм.