Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан аймгийн удирдлагууд сурын болон шагайн харвааны ахмад харваачдад хүндэтгэл үзүүлэв.