no image
Халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж нийт 53 боллоо
2021-4-3
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 03-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 191 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Нийт 7-оор нэмэгдэж өнөөдөр /2021.04.04-ний 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 53 боллоо.
Зэрэг суманд зөөвөрлөгдсөн нэг, "МӨНГӨН МОРЬТ" эмнэлгээс нэг илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 48 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 өвчтөний биеийн байдал хүнд, бусад нь хөнгөн байна. 5 тохиолдлыг тээвэрлэж Халдвартын тасаг руу зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн /2021.04.04-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 142 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"