no image
Цэрэг-спортын "Дөл" тэмцээнд оролцсон сурагчдыг хүлээн авч уулзав
2022-9-1
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах Цэрэг-спортын "Дөл" цогцолбор тэмцээнд манай аймгийн баг, тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд оролцсон сурагчдыг өнөөдөр /2022.09.01/ аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг хүлээн авч уулзан “БАТЛАМЖ” гардуулав. Тэрбээр, тэмцээнд оролцсоноор цэрэг эх оронч үзэлтэй, бие бялдрын өв тэгш хүмүүжил, төлөвшлийг олоод зогсохгүй ирээдүйн мэргэжлээ сонгох боломж нээгддэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэмцээнд оролцох нөхцөл бололцоог бүрдүүлж бүх талаар дэмжлэг үзүүлсэн төрийн байгууллагууд болон сурагчдын эцэг эхчүүдэд талархал илэрхийлэв.