no image
“СПОРТЫН АВАРГУУД” хөтөлбөрийг улам боловсронгуй болгон хэрэгжүүлнэ
2021-3-1
noimage
Соёл урлаг, спорт
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт салбар салбарт хэд хэдэн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, спортын салбарт “СПОРТЫН АВАРГУУД” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрийг боловсруулах, ард иргэдийг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, багш, дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих, тэдний амжилтыг улс, тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх ямар боломж байгаа талаар тусгахаар хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өнөөдөр /2021.03.01/ аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран өргөтгөсөн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд болон Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй спортын клуб, спортын зүтгэлтнүүд, спорт сонирхогчдын болон тамирчдын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийллээ. Энэ үеэр аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан “Хөтөлбөрийг зүгээр нэг цаасан дээр буулгаад нэр төдий орхих биш хийж хэрэгжүүлэх ажил, төсөв, төлөвлөгөө нь тодорхой, бодит үр дүнд хүрсэн байх учиртай” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо. “Спортын аваргууд” хөтөлбөрийг анх 2013 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ хөтөлбөрийг шинэчилж хүрэх үр дүн, зорилго, зорилтыг нь илүү тодорхой, улам боловсронгуй болгон батлуулан хэрэгжүүлэхээр зорьж байна.