no image
Хууль, эрхзүйн хэлтсээс сумдын эрхзүйн ажилтнуудад сургалт хийв
2020-9-23
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Хууль, эрх зүй
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэн, хуулийн этгээдэд нэг цэгээс шуурхай хүргэх зорилгоор 9-р сарын 1-нээс эхлэн Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-т “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд сумдын Архив, бичиг хэргийн эрхлэгч, эрхзүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс Авлигын ойлголт, иргэд, сургуулийн сурагчдад хэрхэн сургалт зохион байгуулах болон Авлигыг илчлэх, авлигагүй нийгмийг хэрхэн бүтээх тухай сургалт зохион байгуулж CD болон гарын авлага материалаар хангалаа.