ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч нарын баг 6-р сарын 26-наас эхлэн Ховд аймгийн Жаргалант, Мөст, Цэцэг сумдад ажиллалаа. Энэ үеэрээ эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, БЗДХ-т өвчний шинжилгээ, эмчилгээнд тандалт судалгаа хийж, эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
2019 он гарсаар аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 167 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс тэмбүү 67, терхомниаз 41, заг хүйтэн өвчний тохиолдол 19 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 36,5%-ийг эзэлж байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээлж байна.