no image
Аймгийн ГХБХБГ-т авто машин гардуулав
2019-7-28
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн ГХБХБГ-ын албан хэрэгцээнд ашиглаж байсан 2004, 2005 оны 2 авто машин нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан байна. Тиймээс энэ онд орон нутагт төсвийн эрх нь шилжсэн Барилгын техникийн хяналтын зардлаас шатахуун бага зурцуулдаг PRIUS-30, DELICA D-5 маркийн авто машин, компьютер, техник зэргийг ажлын хэрэгцээнд авахаар 50,0 сая төгрөг төсөвлөжээ. Өчигдөр /2019.07.02/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Б.Баярсүх даргатай ГХБХБГ-ын хамт олонд PRIUS-30 авто машиныг хүлээлгэн өглөө. Тэрбээр барилгын техникийн хяналтыг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллахыг сануулж, амжилт хүслээ.