no image
Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар 2 асуудал хэлэлцэв
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

Өнөөдөр /2026.02.09/ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Зөвлөлийн хурлаар: Аймгийн аварга тээвэрчин, жолооч шалгаруулах журам Сумдын Засаг даргын Тамгын газар, баг, төсвийн байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг тус тус танилцуулж, хэлэлцэв. Тодруулбал, энэ оноос эхлэн аймгийн “Аварга тээвэрчин, жолооч” шалгаруулах журмыг шинээр боловсруулсныг зөвлөлийн хурлаар танилцуулж, гишүүдийн санал дүгнэлтийг тусган хэлэлцэн баталлаа. Уг журмын хүрээнд улс хоорондын ачаа тээврээс зургаа, зорчигч тээвэр, хот хоорондын ачаа тээвэр, төрийн байгууллагаас тус бүр нэг, нийт есөн аварга тээвэрчин, жолоочийг шалгаруулахаар шийдвэрлэв. Шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийг дараагийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлахаар боллоо. Мөн хурлаар сум байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 43 дугаар тогтоолоор батлагдсан “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”, 183 дугаар тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу үнэлсэн дүнг танилцууллаа. Үнэлгээг нийт дөрвөн шалгуур үзүүлэлт, холбогдох заалтуудын дагуу хийж, дүнгээр сум, байгууллагуудаас эхний гурван байр, багаас эхний 5 байрыг шалгаруулсныг Засаг даргын зөвлөлөөр батлав. Шагналыг сар шинийн босгон дээр гардуулна.