no image
Хүүхдийн спортын зуны VIII наадамд оролцох баг, тамирчдад Ховд аймгийн Туг гардууллаа
2025-5-23
noimage

“Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам” 05-р сарын 26-наас 06-р сарын 05-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилго бүхий тус наадамд Ховд аймгийн БТСГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан тамирчид, багш дасгалжуулагч гээд 185 хүн оролцоно. Тэд энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотыг зорино. 

May be an image of 10 people and text

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.5.23/Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт наадамд оролцох баг тамирчидтай уулзаж, баяр хүргэн амжилт хүсэхийн сацуу БТСГ-ын дарга Б.Бямбажавд аймгийн “Туг”-ийг гардууллаа. Ингэснээр Ховдын баг тамирчид Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Ховд аймгийнхаа тугийг мандуулан оролцох юм.

May be an image of 10 people and text that says 'A H'

“Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор зохион байгуулагдах тус наадам нь үндсэн 22, үзүүлэх тоглолт 4, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын 7 төрлийн зай, ангиллаар явагдах юм. Манай баг тамирчид спортын 14төрөлд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөнө. 

 

May be an image of 2 people and text