2025-08-26
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Г САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД 12:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО
2022-1-31
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2022.01.31/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
“Шуурхай штаб”
хуралдав. Хурлаар сар шинийн өдрүүдэд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ярилцаж дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
-Мэргэжлийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах,
- Иргэдээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөх “
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”
-г сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 02 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд
12:00-14:00
цагийн хооронд бусад өдрүүдэд хэвийн горимд ажиллуулах,
-БОЭТ-ийн Рентген зураг авалтын үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 06 хүртэл
13:00-15:00
цагийн хооронд зохион байгуулах,
-Цагдаагийн газрын алба хаагчид аймаг, сум хооронд зорчиж буй иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллахаар боллоо.