
Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.02.26/ 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар цаг үеийн асуудалтай холбоотой 8 асуудал хэлэлцэж холбогдох хуулийн болон онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн 19 заалт бүхий шийдвэрийг гаргасан юм.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар Улсын Онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгөв. Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаал буюу худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах түр журмын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунаар ахлуулан байгуулж хийх ажил, анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
Хурлаар мал, амьтны сэг зэмийг устгаж орчны бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах албан даалгавар гаргаж аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулахыг ХААГ, Мал эмнэлгийн газар, БОАЖГ-ын дарга нарт тус тус үүрэг болголоо...