МУГД С.Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн бага насны УАШТ энэ сарын 15,16-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Аймгийн Засаг даргын ивээл дор аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын таеквондогийн холбоо, аймгийн таеквондогийн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 41 клубийн 600 гаруй тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээн 8-9, 10-11 гэсэн насанд жингийн 20 ангилалд явагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Багийн дүнгээр А ангилалд: Тэргүүн байрт Улаанбаатар хот, Налайх дүүрэг “Чонос” клуб Дэд байрт Улаанбаатар хот Баянгол дүүрэг “БаянголТаеквондо хөгжлийн төв” Гутгаар байрт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Арслан” клуб В ангилалд: Тэргүүн байрт Улаанбаатар хот Баянгол дүүрэг “Олимп” клуб Дэд байрт Дархан-Уул аймаг “Infinity” клуб Гутгаар байрт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Tigers” клуб С ангилалд Тэргүүн байрт Говь-Алтай аймаг “Алтайн барс” клуб Дэд байрт Өвөрхангай аймаг “Шонхор” клуб Гутгаар байрт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг “Эхлэл” клуб тус тус шалгарчээ.
Харин Ховд аймгийн тухайд 2 клубийн 40 гаруй тамирчид оролцсоноос Спортын мастер, Л.Баттөгс дасгалжуулагчтай “Эрин клуб”-1 алт, 6 хүрэл, Спортын дэд мастер, З.Баянмөнх дасгалжуулагчтай “Сүлд-Алдар” клуб-1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Таеквондогийн спортыг сурталчлах, Монгол улсад олимпын таеквондогийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таеквондогийн спортоор хичээллэх ач тусыг таниулах, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлж, харилцан туршлага солилцоход энэхүү тэмцээний зорилго оршиж байлаа.