no image
“YOUTH POWER”-”БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХЭД” чуулган зохион байгуулав
2025-4-29
noimage

May be an image of 6 people and text

“YOUTH POWER”-”БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХЭД” чуулганд Ховд аймгийн 17 сумын 15-18 насны 100 хүүхэд оролцлоо. Энэ сарын 26-27 буюу амралтын хоёр өдрийн туршид зохион байгуулсан “YOUTH POWER ХОВД” чуулганыг: 
Хүүхэд, залууст: -Байгаль орчинд тулгамдаж буй асуудал,
-Өв соёл, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг олгох, 
-Бусад аймаг сумдын онцлог, ялгаатай байдлыг таниулах, 
-Оролцогчдын бодит оролцоог хангаж, тогтвортой хөгжлийн мэдлэг, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих, 
-Нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн бэлтгэх зорилгоор зохион байгуулав. 

May be an image of 1 person

Чуулганы нээлтэд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт оролцож хүүхэд залуус, зохион байгуулагчдад амжилт хүслээ. 

May be an image of 6 people, people studying and text

Тус чуулганд оролцогчид хоёр өдрийн хугацаанд:
-Малын чанар ба инновац, -Цөлжилт ба инновац, 
-Хүн амын нягтаршил ба инновац, 
-Уур амьсгалын өөрчлөлт ба инновац, зэрэг байгаль орчны сэдвээр санал солилцлоо. Улмаар шилдэг санал санаачилгыг “ТУНХАГ БИЧИГ”-т тусган холбогдох албаныханд уламжлахаар боллоо. 

May be an image of 5 people and text

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд “YOUTH POWER ХОВД” чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Монгол экологи төвтэй хамтран амжилттай зохион байгуулав.

May be an image of 9 people and text