no image
“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-т зориулсан нээлттэй өдөрлөг болов
2025-5-16
noimage

Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэйжүрмэнт ХХК хамтран олон нийтэд хэмжил зүйн ач холбогдлыг ойлгуулах, сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Дэлхийн хэмжил зүйн өдөр” -т зориулсан нээлттэй өдөрлөгийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. 

May be an image of 3 people, crowd and the Brandenburg Gate

Энэхүү өдөрлөгт Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс оролцсон ба энэ үеэр үйл ажиллагаагаа сурталчлан иргэдэд зөвлөмж, мэдээлэл хүргэж ажилласнаас гадна эталон, хэмжих хэрэгслийн үзэсгэлэн гаргаж ард иргэдийн ахуйн жин, даралтын аппаратыг үнэгүй шалгах зэрэг шаардлагатай үйлчилгээг газар дээр нь үзүүлэв. 
Мөн хэмжих хэрэгсэл ашигладаг төр, хувийн хэвшлийн зарим байгууллагууд хэмжих хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд үйлчиллээ. 

May be an image of 11 people, crowd and text

Жил бүрийн тавдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн хэмжил зүйн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг манай улс 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба энэ жил “Метрийн хэлэлцээр” -ийн 150 жилийн ойн хүрээнд “Бүх цаг үед хүн бүрд зориулсан хэмжил” уриан дор баруун бүсийн өдөрлөг арга хэмжээг ийнхүү Ховд аймагт зохион байгуулснаараа онцлогтой.

May be an image of 2 people and text

Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Мэйжүрмэнт ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Шинэбаяр тэргүүтэй баруун таван аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нар, албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцов.

May be an image of 3 people and text

May be an image of 9 people

May be an image of 8 people

May be an image of 3 people and text

May be an image of 15 people and street

May be an image of 12 people, crowd and text