no image
“Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг боллоо
2022-6-14
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн Засаг даргын “МоЭнКо” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгч, хоршоологчдын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилгоор “Хөдөлмөрч Ховдчууд” нээлттэй өдөрлөг арга хэмжээг /2022.06.13/-ны энэ өдөр Ард-Аюушийн талбайд зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл оролцож, бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, ХБТХОХ, Жаргалант сумын ЗДТГ, “МоЭнКо” ХХК, Хөшөөт хөгжил сан зэрэг төрийн болон төрийн бус 15 гаруй байгууллага хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар “МоЭнКо” ХХК-тай хамтран ажилладаг орон нутгийн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, дотоодын зах зээлд нийлүүлэх замаар үйлдвэрлэгчдийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн “Моэнко” ХХК-аас орон нутаг үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж компанийн төлөөлөлтэй уулзан, бараа материалын нөхцөл шаардлагыг танилцуулж, харилцан санал солилцсон юм.