no image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОТООД АУДИТОРТОЙ БОЛЛОО
2020-8-27
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Байгал орчин
“Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 8 сарын 17-23-ны өдрүүдэд төрийн 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
ISO 9001:2015 стандартыг Ховд аймгийн ЗДТГ нэвтрүүлж, 2019 оны 12 сард батламжаа гардан авсан бөгөөд цаашид төрийн захиргааны болон үйлчилгээний бүх байгууллагад нэвтрүүлэхээр ийнхүү зорьж ажиллаж байгаа юм.
Чанарын менежментийн тогтолцооны тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэнэ.