
Аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсээс Олон нийтийн үйлчилгээний газар, худалдааны төвүүдэд ашиглаж байгаа шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар: -Хийн алдагдал илрүүлэх дохиолох багаж хэрэгсэлгүй, -Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлгүй, -Хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар заавар санамж бичгийг ил, тод бичиж тавиагүй, -Хийн тоног төхөөрөмжийн угсралт, холболтыг зохих норм, дүрмийн дагуу угсарч, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байрлуулаагүй, -Галын аюулгүй байдлын дүгнэлтгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах зорилгоор Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, “Дашваанжил газ групп” ХХК-ийн инженер, техникийн ажилчидтай хамтран 2025 оны 11 сарын 19-ний өдөр Олон нийтийн үйлчилгээний газар Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын нийт 30 гаруй иргэнийг хамруулж мэдээлэл, зөвлөгөө өгч “ГЭРЧИЛГЭЭ” олгов. Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулдаг нийт ААН, байгууллага, үйлчилгээний газрууд, иргэдэд нэгэн адил дээрх зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.