Ховд аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос Ховд аймагт ирэх болон явах иргэд дараах зүйлсийг анхаарах.
Улаанбаатар хотоос ирэх иргэд нь:
1. Тухайн иргэн нь Ховд аймгийн үндсэн харьяат иргэн байх.
2. Улаанбаатар хотод PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх
3. Ховд аймагт ирээд 3 сар хүртэл хугацаанд оршин суух /буцаж явахгүйгээр/
4. Иргэний цахим үнэмлэх биедээ авч явах
Ховд аймгаас Улаанбаатар хотруу явах иргэд нь:
1. Тухайн иргэн нь Улаанбаатар хотын үндсэн харьяатай байх.
2. Улаанбаатар хотод 3 сарын хугацаанд оршин суух.
3. Иргэний цахим үнэмлэх биедээ авч явах
4. Ховд аймгийн харьяат иргэн Улаанбаатар хот зайлшгүй шаардлагаар зорчиход /Эмнэлэгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, гачигдал гарсан бол нотлох баримт үндэслэлтэй байх/ 45 хоногийн хугацаанд буцаж ирэхгүй байх
5. Өргөдлийн хамт аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-д ирэх