no image
ОУ-ын театрын өдрийн мэнд хүргэе.
2019-3-27
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ХДТ-ын уран бүтээлчид “ЖАНГАР” туульсын дуулалт жүжгийн нээлтээ хийлээ. Дэлхийн 4 том туулийн нэг, Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “ЖАНГАР” туулийг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр манай театрын уран бүтээлчид ийнхүү “ДУУЛАЛТ ЖҮЖИГ” болгон тайзнаа амилуулж байна. Хөдөө орон нутгийн уран бүтээлчдээ дэмжиж "ЖАНГАР"-ыг урлагийн тайзнаа амилуулах асуудлыг шийдвэрлэж ажилласан БСШУСЯам, УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаад Ховдчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Манай уран бүтээлчид маань 2014 онд “ГАЛДАН БОШИГТ” дуулалт жүжгийг тайзнаа амилуулж тэрхүү уран бүтээлээрээ 2015 онд “ГЭГЭЭН МУЗА-12” Олон улсын наадмаас Гранпри шагнал хүртэж байсан. Театрын авьяас билэгт нийт уран бүтээлчид маань театр байгуулагдсаныхаа 70 жилийн ойн баярын босгон дээр "ЖАНГАР" дуулалт жүжгээрээ дахин "ГЭГЭЭН МУЗА" хүртэхийн өлзийтэй ерөөлийн өргөн дэвшүүлж, амжилт хүсье. Урлагийн Янжинлхам бурхан өнөмөнхөд ивээх болтугай.