no image
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2020-9-23
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Хөдөө аж ахуй
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр "Баруун бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалт, зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна.
Уулзалтад Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, баруун 5 аймгийн Засаг дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож байгаа юм.
Улсын хэмжээнд 6 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьдчилсан төлөвтэй байгааг холбогдох албаныхан хэллээ. Үүнд баруун бүсээс зуншлага тааруу байснаас шалгаалан Говь-Алтай аймаг багтаж байна. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас 7-р сард өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгуудын Засаг дарга нарт өгсөн байна.
УОК-ын ажлын хэсгийнхэн Засгийн газрын тус тогтоол шийдвэрийг баруун аймгууд хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ ирэх өвлийг хэрхэн өнөтэй давах талаар зөвлөлдөж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар орон нутгийн нөөц боломжийг бүрэн ашиглаж өвс тэжээл бэлтгэн нөөцлөх, мал, мах бэлтгэх, төв суурин газрын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах зэрэг хэд хэдэн үүрэг чиглэлийн өглөө.