no image
Иргэдийн санал, хүсэлтийг сонсох ажил 2 дахь жилдээ үргэлжилнэ
2026-1-13
noimage
Цаг үеийн мэдээ

Төрийн байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д тусгай хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн саналыг сонсох ажлыг өнгөрсөн оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү ажлыг 2026 онд хоёр дахь жилдээ үргэлжлүүлнэ. Энэ онд нийт 50 байгууллагын удирдлага, ажил хариуцсан албан тушаалтнууд нэгдүгээр сарын 13-наас хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт 08:00-17:00 цагийн хооронд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д ажиллаж төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлан үе шаттай шийдвэрлүүлэх юм. Иргэд санал, хүсэлтээ 7743-1111 утсаар болон биечлэн ирж өгч болно. Энэ ажил нь иргэдээс ирж буй санал хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, иргэн болон захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой.