no image
УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
2026-4-28

Аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Төрийн албан хаагчдын сургалт болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Орон нутгийн төрийн албаны хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх
  • Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, төрийн үйлчилгээний чанарт иргэдийн үнэлгээ өгөх “Нээлттэй төр” хөтөлбөр боловсруулах
  •  

Дээрх зорилтын хүрээнд төрийн улс төр, захиргаа, үйлчилгээний байгууллагууд болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль хэрэглээний чадварыг сайжруулах танхимын сургалтыг зохион байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Санхүүжилт: 9 сая

 

Үнийн саналыг: 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор purevkhorloo@gmail.com цахим хаягаар үнийн санал болон холбогдох бичиг баримтын хамт ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94147606 дугаараас тодруулах боломжтой.