2025-07-07
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нийт 165 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ
2021-5-22
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 22-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 165 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй, 248 хэвээр байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”
-т өнөөдрийн /2021.05.23/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18, тусгаарлан ажиглах байранд 21, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 203 иргэн байна. Иргэн бүр
“ДЭГЛЭМ”
-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"