2025-07-07
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Сүүлийн 24 цагт /06.16-06.17/ Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгджээ
2021-6-16
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 16-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 402 болсон байна.
Тодруулбал, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Дарви сумын 4 иргэнээс, Цэцэг сумын 3 иргэнээс, ТОСК-ийн орон сууцны А байранд оршин суух 1 иргэнээс,
“Тусгаарлах эмнэлэг”
-т ажиллаж байсан эмнэлгийн 2 ажилтнаас, Цэнгэлдэхийн 168 дугаар байранд оршин суух 2 иргэнээс,
“ЦАМБАРАГАВ"
зочид буудалд тусгаарлагдаж байсан Булган сумын 1 иргэнээс, Жаргалант сумын Бичигт багт оршин суух 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”
-т өнөөдрийн /2021.06.17/ байдлаар 97 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 1 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Батлагдсан нийт тохиолдлын 292 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Халдвартай 12 иргэнийг өнөөдөр
“Тусгаарлах эмнэлэг”
-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.17-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 484, тусгаарлан ажиглах байранд 99, гэрийн тусгаарлалтад-270, гэрийн ажиглалтад-606 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”
-ээ барьж халдвараас сэргийлье.
"ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ"
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"