no image
2018 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
Үндсэн хуульд "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн гэж заасан байдаг. Хуулийн дагуу үүргээ биелүүлэхээр 2018 оны 1-р ээлжийн цэрэг татлагаар Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165, 0285-р ангиуд болон Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангид хуваарилагдсан залуус хугацаат цэргийн албаа амжилттай хааж, энэ сарын 15, 16-ны өдрүүдэд халагдаж ирлээ. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуусыг аймаг орон нутгийн удирдлага, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн, цэргүүдийн эцэг эх, элгэн садан нь Ард Аюушийн талбайд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Ийнхүү жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцсан залуус цаашид Хилийн болон Зэвсэгт хүчний анги салбаруудад үргэлжлүүлэн цэргийн гэрээт албан хаагчаар ажиллах боломжтойг холбогдох албаныхан хэлж байна.