no image
ЖАРГАЛАНТ СУМЫН 3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 30 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2019-10-17
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд хотын түүхэн газруудын нэг болох Оросын консул байрлаж байсан суурин дээр Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр “Ясли цэцэрлэгийн комбинат" нэртэйгээр 26 багш ажилчинтайгаар байгуулагдаж байсан Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн 30 жилийн ой боллоо. Тус цэцэрлэгийн хамт олон түүхэн ойгоо 2019 оны 09-р сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СӨБ-ын мэргэжилтэн Б.Анхбаяр нарын албаны төлөөлөл, тус цэцэрлэгийн үе үеийн эрхлэгчид оролцов. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг СӨБ-ын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хүүхэд багачуудыг зөв хүмүүжил, төлөвшилтэй болоход өөрсдийн мэдлэг чадвар, бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж буй нийт багш нарт баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий багш нарыг 30 жилийн ойг нь тохиолдуулан аймгийн Засаг даргын "Хүндэт өргөмжлөл", Жуух бичиг"-ээр шагнасныг гардуулж, баяр хүргэлээ. Тус цэцэрлэгийн хамт олон 2019-2020 оны хичээлийн жилд хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, хүүхэд хөгжүүлэх хичээл сургалтын үйл ажиллагааг бэлтгэл сайтай, чанар, үр дүнтэй зохион байгуулж, ахиц гаргахад, эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн хүүхэд бүрийг эх хэлээрээ зөв ярьж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн ярихад сургах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.